Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад төрийн өндөр хэмжээний айлчлал хийлээ.
Айлчлалын үеэр Хан-Уул, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой цагуудад тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд хязгаарлалт хийх үед Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж бидний ажилд хүндэтгэлтэй хандсан нийт явган зорчигч, жолооч нар болон цаг үеийн мэдээллийг иргэдэд түргэн шуурхай хүргэн хамтран ажилласан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нартаа ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
Мөн албаны бэлэн байдлыг хангаж ажилласан бүх алба хаагч нартаа ажлын амжилт хүсье
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР
Талархал | ||
Үзсэн: 1159 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.