Шууд Chart

Засгийн газрын өрийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа

2014-09-04 11:09:42

Монгол Улсын Сангийн яамнаас гаргасан үнэт цаасны арилжаагаар худалдаалагдаж, үндсэн болон хүүгийн төлбөр бүрэн төлөгдсөн 1032 кодтой, 15 мянга 210 ширхэг өрийн хэрэгслийг “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын есдүгээр сарын 3-ны 136 тоот тушаалаар үнэт цаасны бүртгэлээс хаслаа. Ийнхүү хасахдаа Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 23.6, 23.9.5 дахь заалт, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн энэ оны наймдугаар сарын 25-ны өдрийн 02/1087 тоот албан бичгийг тус тус үндэслэсэн байна.

 

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Засгийн газрын өрийн хэрэгслийг бүртгэлээс хаслаа   
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй