Жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Нийслэлийн иргэдийн спортын III наадам Улаанбаатар хотноо болж байна. Наадмыг хороодын хэсгийн болоод сонгон шалгаруулах, дүүргийн бүсийн болоод дүүргийн аварга шалгаруулах, Нийслэлийн аварга шалгаруулах гэсэн таван үе шаттай зохион байгуулах юм.
Шигшээ тэмцээний эхнийх болох Спорт явган аяллын шигшээ тэмцээн энэ сарын 6-ны өдөр Чингисийн талбайгаас Богд хан уулын оргил, Цэцээ гүний чиглэлд зохион байгуулах аж. Энэхүү тэмцээнд дүүрэг бүрээс шалгарсан зургаан хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй багууд явганаар 20 км, автомашинаар 20 км замыг туулах юм.
Шигшээ тэмцээний техникийн зөвлөгөөн өнөөдөр 15:00 цагаас Нийслэлийн Биеийн тамир, спортын газарт болох бөгөөд шалгарсан багуудын дасгалжуулагчид шигшээ тэмцээний оноолттой өөрийн биеэр зайлшгүй танилцах ёстой ажээ.
Тэмцээнийг аялах явц, үүргэвч, цугларалт, ирц, сахилга бат, зохион байгуулалт, байгаль болон отгийн ариун цэвэр, багийн болон хувийн бэлтгэл, эмийн сан зэрэг үзүүлэлтээс гадна азимут, хөгжилтэй буухиа, дартс гэсэн төрлүүдээр өрсөлдүүлэн багуудын нийлбэр дүнгээр байр эзлүүлэх юм.
Нийслэлийн иргэдийн спортын III наадам эхэллээ | ||
Үзсэн: 1647 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.