Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи Улстай хамтран ажиллана

2024-10-02 09:57:57

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайттай уулзлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн E-job платформыг хөгжүүлэн улсын хэмжээнд нэвтрүүлж, ашиглаж байна.

Тус платформоо сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн цогц, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, улмаар эдийн засгийн өсөлт, ажиллах хүчний оролцоог дэмжихээр “High Street Job Center” хөдөлмөрийн цогц төвүүдийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Үүнийг Монгол Улсдаа нэвтрүүлэхэд тус улсын Jobcentre Plus загварыг нутагшуулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зөвлөх үйлчилгээ авах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 


Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи Улстай хамтран ажиллана  
Үзсэн: 452 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй