Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаас 2013 онд баталсан “School police” төсөл, журмын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотой эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлэх, идэвхижүүлэх, олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтран хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулиудаас төлөөлөл болгож 2,5, “Монген” сургууль дээр зохион байгуулан ажиллаа.
Дээрхи байгууллагууд хамтран гэмт хэрэг, зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий болгох, эрсдэлийн дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх, сургуулийн гадна орчинд аюулгүйн бүсийг бий болгох зорилготой “Эрсдэлгүй ээлтэй сургууль” хөтөлбөрийг 2014-2015 онд “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар дамжуулан хэрэгжүүлэх батламжийг уг сургуулийн захирлуудад гардуулж, эцэг, эхчүүдийг уриалж “School police” эргүүл хийлээ.
Та бүхэн энэ хичээлийн жилд бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүдээ аюулгүй эрсдэлтэй орчноос хамгаалах үйлсэд нэгдээрэй гэж цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Хууль зүйн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр “School police” эргүүлийг гар чийдэн, шүгэл, гарын авлага гэх мэт шаардлагатай хэрэгцээний зүйлээр хангахаас гадна тэднийг идэвхижүүлэх, урамшуулах чиглэлээр “Дэвжээ” тэмцээнийг зохион явуулж сургалт мэдээлэл хийх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
"School police” үргэлжилэн ажиллана | ||
Үзсэн: 2123 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.