Шууд Chart

"Тавантолгой төмөр зам" ХХК 2024 оны эхний 9 сарын байдлаар 3 сая.тонн ачаа тээвэрлэжээ

2024-10-04 12:52:19

"Тавантолгой төмөр зам" ХХК төмөр замын суурь бүтцээрээ 2024 оны эхний есөн сарын байдлаар өссөн дүнгээр 3 сая.тонн ачаа тээвэрлэлээ.

Энэхүү тээвэрлэлтийн хэмжээг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл 2.2 дахин өссөн үзүүлэлт юм.

Тээвэрлэсэн ачааг чиглэлээр нь ангилбал, Тавантолгой-Гашуунсухайт-Тавантолгой чиглэлд 1.3 сая тонн, Тавантолгой-Цогтцэций-Тавантолгой чиглэлд 1.7 сая тонн ачааг тус тус тээвэрлээд байна.

Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангаж үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна гэж "Тавантолгой төмөр зам" ХХК-иас мэдээллээ. 


"Тавантолгой төмөр зам" ХХК 2024 оны эхний 9 сарын байдлаар 3 сая.тонн ачаа тээвэрлэжээ  
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй