Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 50 ортой “Өргөө” цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, гадна тохижилт буюу явган зам, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дуусжээ.
Уг барилга нь тэнхлэгээрээ 18.0м x 16.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар бөгөөд дээврийг дулаалгатай хавтгай мембран ус тусгаарлагчтай хийсэн байна. Мөн барилга нь гал тогоо, агуулах, урлаг заал, хичээлийн танхим, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, ажилчдын өрөө, эрхлэгчийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн аж.
Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлжээ.
Баянгол дүүргийн “Өргөө” цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгчээ | ||
Үзсэн: 541 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.