Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотын Аялал жуулчлал, MICA хөгжүүлэлтийн газрын дарга Пак Кын Лок тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Улаанбаатар хот болон Пусан хот хоорондын аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвлөгөөний талаар санал, мэдээлэл солилцов.
Сайд Н.Учрал төрийн албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, тэднийг мэргэшүүлэх чиглэлээр Пусан хоттой хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргын хувиар Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, визийн хүсэлтийг хянан шалгах, шийдвэрлэх хугацааг богиносгох чиглэлээр БНСУ-ын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.
Пусан хоттой хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллана | ||
Үзсэн: 610 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.