“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 20 багц буюу 128 мянган тонн 1/3 коксжих нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжлаа.
Арилжаанд 2 худалдан авагч оролцож 83.0 ам.долларт хэлцэл хийгдлээ.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл нийт 38 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.9 сая тонн коксжих нүүрс, 7.4 сая тонн 1/3 коксжих нүүрс, 2.2 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус биржээр арилжааллаа гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн 1/3 коксжих нүүрс биржээр арилжлаа | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.