УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Зам, тээврийн сайд А.Гансүх хоёр хуулийн төсөл өргөн барилаа. Тодруулбал, Гаалийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль болон нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус өргөн барьсан байна. Бүтээн байгуулалтын салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа нь авто замын барилгын төслүүдэд 2-3 жил байгаа бөгөөд гэрээнд заасан баталгаат засварын хугацааг нэг жил байгааг тооцож үзэхэд замын барилгын ажлын гүйцэтгэгч нь доод тал нь гурван жилийн хугацаанд машин механизм, тоног төхөөрөмжийг Монгол Улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар байршуулах шаардлагатай болдог. Гаалийн тухай хуулийн 97 дугаар зүйлд энэхүү хугацааг нэг жилээр тогтоосон байгаа нь 1 жилээс дээш хугацаагаар хэрэгжих төслийн хувьд жил бүр хилээр оруулж гаргах, эсхүл татвар, хураамж төлж бүр мөсөн оруулах горимд шилжүүлэх хүндрэлийг үүсгэж байгаа юм. Иймд энэхүү хугацааг гадаадын зээл, тусламжаар хэрэгжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалттай үндсэн техник, тоног төхөөрөмжийн хувьд хоёр жил хүртэл байхаар дээрх хуулийн төсөлд тусгасан байна.
А.Гансүх хуулийн төслүүд өргөн барилаа | ||
Үзсэн: 2012 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.