Шууд Chart

Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 18 байршилд барьж байна

2024-10-10 10:25:56

Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна.

Өнөөдрийн байдлаар 76 байршилд 1224 гараашийг буулгасан.

Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай, бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна.

Тодруулбал, тус сагсан бөмбөгийн талбайг есөн дүүрэгт 18 байршилд барих бөгөөд ажлын явц 90 гаруй хувьтай.

Мөн 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм. 


Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг 18 байршилд барьж байна  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй