Шууд Chart

П.Очбадрах: Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 725 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн

2024-10-10 13:31:57

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар өнөөдөр (2024.10.10) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Хэвлэлийн бага хуралд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах Хэвлэлийн бага хурлын үеэр өгсөн мэдээлэлдээ “Энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08.30 цагийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 725 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 385, орон нутагт 340 гомдол, мэдээлэл байна.

Гэмт хэргийн шинжтэй 218 гомдол, мэдээллээс харьяаллын дагуу шилжүүлсэн4, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 55, үлдэгдэл 156 нь ажиллагаанд шалгагдаж байгаа юм. 218 гомдол, мэдээллийг зүйлчилж ангилбал, иргэн сонгох эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх (Эрүүгийн хуулийн 14.5) 57, сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах (Эрүүгийн хуулийн 14.8) 111 байна.

Зөрчлийн шинжтэй 507 гомдол, мэдээллээс зөрчлийн хэрэг нээсэн 15, харьяаллын дагуу шилжүүлсэн 8, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 9, хүлээн авахаас татгалзсан 271, үлдэгдэл 204 нь ажиллагаанд шалгагдаж байна” гэлээ.


П.Очбадрах: Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 725 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн  
Үзсэн: 795 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй