Шууд Chart

Орон нутгийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө

2024-10-11 20:40:43

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр болж өндөрлөлөө. Санал хураалт дуусах цаг буюу 20:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 53.1 хувьтай байсан бол нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 42.2 хувьтай байв.

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран гаргасан дүн мэдээгээр улсын хэмжээнд нийтдээ 2 сая 246 мянган 164 хүн хүн саналаа өгөхөөр байсан.

Мөн энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагчдаас бүрдсэн 17278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдөж байгаа юм.


Орон нутгийн сонгуулийн санал хураалт өндөрлөлөө  
Үзсэн: 3408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй