Шууд Chart

Бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна

2013-07-30 11:12:57

Зам тээврийн яамнаас улсын хэмжээнд явагдаж байгаа зам барилгын ажлын мэдээлэл өглөө. Бүтээн байгуулалтын хүрээнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбох ажил явагдаж байгаа.

Өндөрхаанаас Чойбалсан хүртэл 288 км замд зургаан компани, 290 орчим тоног төхөөрөмж, 369 ажилчин ажиллаж, барилгын ажлын явц 34,6 хувьтай байна. Хөвсгөл аймгийн чиглэлийн 253,3 км замд таван компани гэрээ байгуулан ажиллаж, нийт ажлын гүйцэтгэл 19,6 хувьтай байна. Дундговь-Өмнөговийн 400 км замын ажил 49,1 хувийн гүйцэтгэлтэй, Баянхонгор аймгийн 107 км замын ажил 97,8 хувьтай, 8 км замын хучилтын ажил дутуу байгаа аж.
Харин Тавантолгой-Ухаа худаг-Гашуун сухайтын чиглэлийн 225 км төмөр замын ажил өнгөрсөн долоо хоногт хэвийн явагдлаа. Нийт гүйцэтгэсэн ажлын хэмжээ 31 хувьд хүрсэн нь 70 км далангийн ажил гүйцэтгэгдсэн байна. Ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын Самсунг компани, туслан гүйцэтгэгчээр дотоодын 12 компани ажиллаж байна. Таван толгой-Чойбалсангийн чиглэлийн замын зургийн ажлыг Японы компани хийж байгаа. Өнөөдрийн байдлаар нийт зураг төсөл боловсруулах ажлын 14 хувийг гүйцэтгээд байгаа юм байна.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Бүтээн байгуулалтын ажил хэвийн явагдаж байна  
Үзсэн: 2252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй