Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар “Эрүүл мэндийн салбарын 7 хоног” арга хэмжээний хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн бодлого тэргүүлэх чиглэл болох нь” уриан дор салбарын удирдах ажилтны зөвлөгөөн маргааш Корпорэйт Конвейншн центр болно.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны хүрээг тодорхойлж, салбарын удирдах ажилтнуудыг нэгдсэн мэдээллээр хангах зорилготой уг зөвлөгөөнөөр эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааны үндсэн чиглэл, хүрээг тодорхойлох юм.
Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын төлөөлөл, ЭМЯ, харьяа байгууллага, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, үндэсний төвүүд, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлэг, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд зэрэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн 900 гаруй удирдах ажилтан оролцоно.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно | ||
Үзсэн: 506 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.