Нийслэлийн Бизнес инновацын газар, Мэдээллийн Технологийн Үндэсний Парк, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургууль болон Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс хамтран “Миний кодын эхлэл” хакатон тэмцээнийг аравдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хакатон тэмцээн нь сурагчдад шинжлэх ухаан, технологийн мэдлэг олгох, бүтээлч ур чадварыг тэнцвэртэйгээр хөгжүүлэх, мэргэжлийн чиг баримжааг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сурагчид 2 өдрийн турш вэб програмчлалын сургалтад хамрагдаж, сурсан мэдлэгээрээ бүтээл гаргах юм.
Хакатонд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 7, 10, 15, 18, 26, 32, 34, 41, 52, 59, 60 75, 114, 115, 118, 161, 163, 130 дугаар сургуулийн 9-11 дүгээр ангийн 24 сурагч өөрсдийн хүсэл эрмэлзлэлээр оролцож байна.
“Миний кодын эхлэл” хакатон эхэллээ | ||
Үзсэн: 531 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.