Шууд Chart

Нийслэлийн 2024 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ

2024-10-18 16:29:16

Нийслэлийн хэмжээнд хугацаанд цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлага өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Цэрэг татлага энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Өмнө нь цэргийн төв дамжин дээр давтан үзэж дахин онош тавьдаг байсан бол энэ удаагийн цэрэг татлагаар дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн үзлэгийн дараагаар шууд цэргийн ангид хүргэгдэхээр зохион байгуулж байна.

Цэргийн албан хаагчдыг чадавхжуулах зорилгоор энэ удаагийн хугацаат цэргийн хөтөлбөрт англи хэл, компьютер, “B” ангиллын жолооны дамжаанд хамруулах хичээлийг хөтөлбөрт нэмж тусгаад байгааг холбогдох албаны хүмүүс онцолж байна.

Цэрэг татлагын үеэр дүүргийн насан туршын суралцахуйн төвөөс залууст зориулж хорт зуршил, зөв хооллолт, гэр бүл төлөвлөлт, тогтвортой хөгжлийн боловсролын чиглэлээр богино хэмжээний сургалтыг зохион байгуулж байна.


Нийслэлийн 2024 оны II ээлжийн цэрэг татлага эхэллээ  
Үзсэн: 1000 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй