Шууд Chart

ОХУ шүүмжлэлийн бай болов

2014-09-05 11:03:17

Уэльсд эхэлсэн НАТО-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр барууны орнуудын удирдагчид ОХУ-ыг Украйн дахь хямралыг дэврээж байна хэмээн шүүмжиллээ. В.Путин Украйны зүүн хэсэгт үргэлжилж буй зөрчилдөөний талаар байр сууриа өөрчлөхгүй бол ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ хэмээн НАТО болон Их Британи анхааруулсан байна. Дээд хэмжээний уулзалт эхлэхээс өмнө Украйны ерөнхийлөгч П.Порошенко В.Путинтай гал зогсоох төлөвлөгөөний талаар ярилцсан тухайгаа товч мэдээлэл өгсөн юм. Хойд хөршийн төрийн тэргүүн Монголд товлосон хугацаанаасаа нэг цаг орчим хоцорч ирсэн нь П.Порошенкотой гал зогсоох талаар утсаар ярьсантай холбоотой гэсэн мэдээлэл ч гараад байна.

BBC-ийн мэдээлснээр Украйны Засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд болсон зөрчил мөргөлдөөний улмаас 2.600 гаруй хүн амь үрэгдээд байна. В.Путин Украйн дахь салан тусгаарлагчдыг дэмжиж, тэдэнд зэвсэг нийлүүлж байгааг нотлох баримт байгаа гэж барууныхан мэдэгдэж байгаа ч ОХУ үүнийг эрс няцааж байгаа юм. Ямартай ч НҮБ-ын тооцоолсноор зөрчил мөргөлдөөний уршгаар Украйны зүүн хэсэгт амьдардаг сая гаруй хүн орон гэрээсээ дүрвээд байгаа ажээ. Саяхан босогчид Луганск болон Донецкт дайралт хийж, Украйны Засгийн газрын хүчнийхэнд багагүй хохирол учруулсан гэж барууны хэвлэлүүд мэдээллээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

ОХУ шүүмжлэлийн бай болов  
Үзсэн: 2055 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй