![](/uploads/201307/news/thumb/cd2df2c1b90f0e49e8ff417f24d0379c_x3.jpg)
Пакистанд 18 хүн нэрмэл архинд хордож нас баржээ. Мөн арваад хүний биеийн байдал тун хүнд байгаа аж.
Пакистаны эрх баригчдын мэдээлж буйгаар уг явдал Пакистаны Файсалабад хотод болсон бөгөөд нэрмэл архинд хордсон хүмүүс хувь хүний зохион байгуулсан үдэшлэг дээр очиж согтууруулах ундаа уусан байжээ.
Тус улсад ислам шашинтай хүмүүс архи, согтууруулах төрлийн ундааны зүйл хэрэглэх, худалдан авах хориотой холбоотойгоор тус улсад гэрийн нөхцөлд нууцаар нэрсэн архи өргөн тархсан байдаг аж.
Нэрмэл архинд хорджээ | ||
Үзсэн: 2319 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.