Шууд Chart

“Зүрх судас, үе мөч, булчингийн хэт авиан оношлогоо” сургалт явагдаж байна

2014-09-05 11:20:13

Дэлхийн хэт авиан оношлогооны нийгэмлэгүүдийн холбооны Монгол дахь сургалтын төв, Монголын хэт авиан оношлогооны нийгэмлэгээс “Зүрх судас, үе мөч, булчингийн хэт авиан оношлогоо” сургалтыг зохион байгуулж байна.

Манай улсад хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг сургалт Клиникийн нэгдүгээр Амаржих газрын хурлын танхимд хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах юм.
 
Анх өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Бразили улсын Сан-Фаула хотноо болсон “Дэлхийн хэт авиан оношлогооны конгрессийн хуралдаан”-ы үеэр Монгол Улс хэт авиан нийгэмлэгээс гаргасан төсөл хөтөлбөрийн санаачилгыг авч хэлэлцэн, сургалтын төвийг байгуулах саналыг дэмжсэн байна.
 
Ингэснээр мөн ондоо багтаан “Эх барих эмэгтэйчүүд- хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хэт авиан оношлогоо” сэдвийн дор  эмч нарын чадавхижуулах сургалтыг зохион байгуулж байсан аж.
 
Цаашид уг сургалт таван жил үргэлжлэн явагдах бөгөөд энэ жилийн сургалтад улсын болоод хувийн хэвшлийн 250 гаруй хэт авиан оношлогооны эмч нар хамрагдаж байна.
 
Сургалтыг Азийн хэт авиан оношлогооны нийгэмлэгийн Ерөнхийлөгч, профессор Tiu Chui-Mei, Сөүлийн их сургуулийн профессор Seung-Pyk Lee, Тайванийн “Dept of Radiology,Taipei Veterans” эмнэлгийн эмч  Tiu Chui-Mei нар уригдан ирж, лекцүүдийг хөтлөн явуулж байгаагаараа манай эмч нарт өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн салбарын ажилтнуудаас харилцан туршлага солилцох, мэдлэг чадвараа ахиулах, Олон улсын хэт авиан оношлогооны талаарх мэдлэгээ нэмэгдүүлэх боломж бүрдэж буйг зохион байгуулагчдын зүгээс онцлож байлаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Зүрх судас, үе мөч, булчингийн хэт авиан оношлогоо” сургалт явагдаж байна  
Үзсэн: 1774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй