Шууд Chart

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа

2014-09-05 11:35:18

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтлэжээ. 

Энэ тогтоолоор, Хөвсгөл аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албаны харуулын ажиглагч Б.Оюунцэцэг, Монгол цэргийн музейн ерөнхий нягтлан бодогч Л.Ганхуяг, Швейцарийн Холбооны Улсын иргэн, доктор Бит Кехрер зэрэг хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнасан байна.
 
Мөн дугаарт, Журамд нэмэлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтлэсэн байна.

Үүгээр “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны гуравдугаар сарын 7-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2 дугаар зүйлд “Хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 2.0-оос доошгүй үнэлэгдсэн байх” гэсэн заалтыг нэмжээ.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа  
Үзсэн: 1713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй