Шууд Chart

Хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ

2014-09-05 12:12:43

Энэ сарын 3-4-нд шилжих шөнө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангиас хоёр хоригдол оргожээ. 

Энэхүү хоёр хоригдол нь харуул хамгаалалт буух үеийг ашиглан оргосон байна. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, "Бидэнд энэ мэдээ ирсэн. Хоригдол оргосон нь үнэн. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариултыг өглөө.

Ямартаа ч ШШГЕГ-ын харьяа хорих ангиас оргосон гэх хоёр этгээдийн нэг нь залилангаар, нөгөө нь хулгайн хэргээр ял эдлэж байжээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хорих 461 дүгээр ангиас хоригдол оргожээ  
Үзсэн: 2321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй