“Гарьдманлай” эмнэлгийн захирал, Анагаах ухааны клиникийн профессор, мэс засалч, эрэгтэйчүүдийн эмч З.Цэгмэдтэй ярилцлаа.
-Монгол эрчүүдийн эрүүл мэнддээ тавих анхаарал сул байдаг. Эмнэлэгт хандахаар бол найз нөхөд, танилуудаасаа л асуудаг, ихэнх нь таныг зааж өгдөг юм билээ. Ер нь Монголд олон жил ажилласан туршлагатай эрэгтэйчүүдийн эмч хэр олон байдаг вэ. Таны хувьд яагаад эрэгтэйчүүдийн өвчин судлалаар мэргэшихээр шийдсэн бэ?
-Би 1988 онд тухайн үеийн Анагаах ухааны дээд сургуулийг төгссөн. Би 1982 онд ерөнхий боловсролын сургууль төгсөөд АУДС-д элсэхэд тухайн жилийн эрэгтэй элсэгч нарыг Батлан хамгаалах яамны нэр дээр нэг анги байгуулж, сургасан. Анагаахад охид түлхүү сурдаг бол манай анги дан эрчүүд, зургаан жил сурсны ард 25 эрэгтэй оюутан төгсөж байлаа. Оюутан байхдаа хээрийн бэлтгэлд явах, Цэргийн төв эмнэлэгт дадлага хийх зэргээр цэргийн амьдрал хөл тавьж, дэслэгч цолтой төгссөн. 1988 онд Налайхын цэргийн анги, дараа нь Эрдэнэтэд Зэвсэгт хүчний 110 дугаар ангид хуваарилагдсан. Цэргийн ангид ажиллаж байхдаа цэргүүдэд үзлэг шинжилгээ хийнэ. Тухайн үед л Монголд эрэгтэйчүүдийн мэргэжлийн эмч хэрэгтэй гэдгийг олж харсан юм. 1989 онд би мэс заслын эмчээр резидентэд сурч, өөрийн хүсэлтээр Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбараас гарсан.
Анх анагаахад элсэхдээ эрэгтэйчүүдийн эмч болох зорилго байгаагүй. Оюутан болоод, их сургуулиа төгсөөд цэргийн анги, нэгтгэлийн алба хаагчидтай ажилласан. 1992 онд Польш улс руу явж эрэгтэйчүүдийн эмнэлэгт нэг жил гаруй хугацаанд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Тэр эмнэлгээс санаа авч 1998 онд “Гарьдманлай” эмнэлгээ байгуулснаас хойш 20 гаруй жил эрэгтэйчүүдийн өвчин судлалаар ажиллаж байна. Тухайн үед Монголд нөхөн үржихүйтэй холбоотой өвчин, өөрчлөлт мөн эрчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой асуудалд үзлэг, шинжилгээ, эмчилгээ хийдэг эмнэлэг, эмч байгаагүй. Тиймээс би Москвад очиж антрологи буюу эрэгтэйчүүдийн өвчин судлалын мэргэжлийг 2000 онд эзэмшсэн.
Дараа нь анагаахын их, дээд сургууль, яам руу хүсэлт, бичиг хүргүүлснээр одоо анагаахын их, дээд сургуулийн дипломын дараах сургалтаар эрэгтэйчүүдийн эмч Монголдоо бэлтгэдэг болсон.
-Антрологийн мэргэшсэн эмчгүй байх үед эрчүүд хаана үзлэг, шинжилгээнд хамрагддаг байсан бэ?
-Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Урологийн тасаг (одоогийн Урологи, антрологийн тасаг) гэж байсан. Өмнө нь урологийн эмч нар эрэгтэйчүүдийн эмчийн үүргийг давхар гүйцэтгэж байсан. Бэлгийн замын өвчний шинжилгээ, эмчилгээ хийлгэх гэж байгаа эрэгтэйчүүд Халдварт өвчин судлалын үндэсний төвд, түрүү булчирхай нь өвдөж, шээс нь хаагдсан өвчтөнүүд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Урологийн тасагт ханддаг байсан. Урологийн эмч нар эрэгтэй, эмэгтэй өвчтөнүүдийн бөөр, шээсний замын өвчлөлийн үзлэг эмчилгээг хийдэг. Харин нарийсгасан буюу зөвхөн эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйг судалдаг шинжлэх ухаан бол антрологи юм. Монголд антрологийн эхлэлийг тавьсан, өнөөгийн түвшинд хүрэхэд нь оролцсон гэдгээрээ тодорхой хэмжээнд бахархдаг. Учир нь анх эмнэлгээ нээж байхад нийгэмд антрологийн талаар ойлголтгүй байсан үе л дээ. Яагаад гэхээр эрэгтэйчүүдийн өөр эмнэлэг байдаггүй байсан. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар олон жил ажилласан Баясгалан улсын зардлаар Сингапурт, би өөрийн зардлаар Москвад эрэгтэйчүүдийн эмчээр сурсан юм. Бид нар эрэгтэйчүүдийн өвчин судлалыг Монголд нутагшуулах талаар хөөцөлдөж, Монголын анагаахын их сургуульд эрэгтэйчүүдийн эмч бэлтгэх хүртэл нэлээд зүтгэл гаргасан. Үр дүнд нь заавал гадаадын улс руу явж, эрэгтэйчүүдийн эмч мэргэжил эзэмших шаардлагагүй болсон.
-Танай эмнэлэг анх нээгдэхдээ хэр их ачаалалтай ажиллаж байв?
-Би эмнэлэгтээ эрэгтэйчүүдийн эмчээр ганцаараа л ажилладаг байлаа. Өглөө 08:00 цагт ирээд оройн 20:00 хүртэл 50-60 хүнд үзлэг хийнэ. Анхны эрэгтэйчүүдийн эмнэлэг болохоор сонин, хэвлэлээс сэтгүүлчид уулзахаар ирнэ. Би гараад яриа өгчих завгүй л ажилладаг байлаа. Тухайн үедээ түрүү булчирхайн үзлэг, шинжилгээ хийдэг анхны мэргэжлийн эмнэлэг байсан учраас эрэлт хэрэгцээ их байсан. Мөн эрэгтэйчүүдийн бусдаас нуудаг сэдвийг хөнддөг учраас хажуудаа сувилагчгүй ганцаарчилсан үзлэг хийдэг. Үзлэгээ ингэж явуулах ёстойг Польш улсаас сурсан. Учир нь тухайн үед Монголд эрэгтэйчүүд урологийн эмчид үзүүлэхэд тухайн өрөөнд 2-3 эмч мөн сувилагч, асрагч сууж байх тохиолдол гардаг байсан.
-Та үзлэг, шинжилгээ хийхээс гадна давхар сэтгэл зүйчийн үүрэг гүйцэтгэдэг байжээ?
-Ер нь эрэгтэйчүүдийн сэтгэлзүйтэй холбоотой олон өвчин байдаг. Эрчүүд харахад гүндүүгүй юм шиг хэрнээ сэтгэлзүй нь маш эмзэг байдаг. Эмэгтэйчүүдийн сэтгэлзүй эрчүүдийнхээс хамаагүй өөр. Эмэгтэй хүн сэтгэлийн гэмтэл авсан бол уйлаад, найзтайгаа утсаар яриад гаргачихна. Эрэгтэй хүний хувь сэтгэлийн гэмтэл нь дотроо бүгшээд тэр өвчнөө бүр нойргүйдэл, хоолны дуршилгүй болтлоо хүндрүүлдэг. Тийм учраас эрэгтэйчүүдийн эмч нар маш сайн сэтгэл зүйч нар байдаг. Өвчтөнийхөө асуудлыг сонсоод ямар арга хэмжээ авах ёстойг хэлээд өгөх нь эмнээс илүү эмчилгээ болох тохиолдол бий.
Монгол эрчүүд гэр бүлээ авч явах, эдийн засгийн ачаалал, зарим тохиолдолд эхнэрийн талын гэр бүлээс ирдэг тодорхой хэмжээний дарамт зэргээс үүдэн маш их хэмжээгээр стресстдэг. Үүнээс үүдэн эрчүүдэд бэлгийн үйл ажиллагааны алдагдал тохиолддог. Өөрөөр хэлбэл сэтгэлзүйн гэмтэл авсан тохиолдолд болон элдэв асуудлууд, стрессээс үүдэн бие организм нь мууддаг. Нийгэмд үүнийг мэддэггүй. Энэ хүн эрэгтэй хүн юм чинь үг даах ёстой гэж боддог. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал эрт эмчид, эмнэлэгт халдсан тохиолдолд 100 хувь эмчлэгддэг өвчин. Энэ төрлийн өвчнийг манай эмнэлэг эмчилдэг.
-Эмнэлгээ нээсний ард саад бэрхшээл тулгарч байв уу?
-Эрх бүхий байгууллагуудаас хяналт, шалгалт ойр ойрхон ирдэг байсан. Эрүүл мэндээр, ХӨСҮТ-д үзүүлж болох өвчнөөр бизнес хийх гэж байна гээд 2-3 ч удаа эмнэлгээ хаалгасан тохиолдол бий. Тэр бүрт антрологийн шинжлэх ухааныг тайлбарлаж ойлгуулж ирсэн. Анх кабинет байсан бол одоо 35 ортой, клиникийн нэгдсэн лабораторитой, мэс заслын тасагтай, эмнэлэг болж өргөжсөн.
-Танай эмнэлгийн ихэнх эмчилгээ, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй авах боломжтой болсон юм билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Энэ оны гуравдугаар сард Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гуравдугаар тогтоол гарснаар иргэд үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр манай эмчилгээ үйлчилгээг авах боломжтой болсон. Тухайлбал, дээрх шийдвэр гарахаас өмнө бэлэг эрхтэний судас бүдүүрэх өвчний хагалгааг 2.8 сая төгрөгөөр хийдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийдэг болсон. Мөн эрчүүдийн хөвч таслах хагалгаа, төмсөгний усжилт, үрэвсэл, түрүү булчирхайн хагалгаа, түрүү булчирхайн эмийн эмчилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа. Гэхдээ дээрх эмчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсныг зөвхөн мэдээлэлд ойр хүмүүс л мэдэж, манайд хандаж байна гэж ажиглагдсан.
-Эрчүүдийн хамгийн ихээр сонирхдог хөвч таслах хагалгааг эрүүл мэндийн даатгалаар 100 хувь үнэ төлбөргүй хийлгэж болох юм байна?
-Манай эмнэлэг 2008 оноос хөвч таслах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд 6-90 насны эрэгтэйчүүд хийлгэх боломжтой. Энэ хагалгааг өмнө нь олон жил төлбөртэй хийж ирсэн болохоор эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийлгэх боломжтой болсон гэдгийг эрчүүд төдийлөн мэдээгүй байх шиг байна.
АНУ-д бол дөнгөж төрсөн эрэгтэй нярайд хөвч таслах хагалгаа хийдэг. Бид АНУ-д ашигладагтай адил нэг удаагийн мэс заслын багажаар тус хагалгааг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа.
-Эрчүүдийн дунд ямар өвчин хамгийн их зонхилдог вэ?
-Нэн түрүүнд хэлэхэд түрүү булчирхай маш өвчлөмтгий эрхтэн. Жишээлбэл, хамрын ханиад хүрэхэд л түрүү булчирхай үрэвсэнэ.
Шээс давсгаар дамжин шээсний сүвээр гардаг. Түрүү булчирхай шээсний сүвийг ороосон байрлалтай байдаг. Түрүү булчирхайн өвчлөл заримдаа шинж тэмдэггүй явагддаг, энэ үедээ сорвижоод хатуурч бүр давсгандаа гуурс залгуулах эрсдэл үүсдэг.
-Хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?
-Нэгдүгээрт, хувь хүн эрүүл мэндийн тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Хоёрдугаарт, эрт үед нь мэргэжлийн эмчид хандах ёстой. Гуравдугаарт, жирийн өвчнүүдээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл, дандаа ханиад хүрэх, ханиадаа дутуу эмчилбэл түрүү булчирхай өвдөнө. Бэлгийн замын өвчин тусвал түрүү булчирхай шууд өвдөнө. Бөөр, уушгины өвчин мөн бие дээр гарсан яр шархаа тоохгүй яваад байвал түрүү булчирхайгаа өвтгөж байна л гэсэн үг. Учир нь бактери шээсээр ялгардаг учир үрэвсэл, идээт үрэвсэл хамгийн түрүүнд түрүү булчирхайг өвтгөдөг. Ер нь эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй. Ханиад туссан ч тоолгүй яваад байлгүй маш шуурхай эмчлэх ёстой.
-Хоол хүнс, хувцаслалтын тал дээр эрчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-Хувцаслалтын тал дээр даарч, ялангуяа доороосоо даарч болохгүй. Шээсний сүв мяндсан утас шиг л хэмжээтэй. Жишээ нь, настай эрчүүд бол халуун өдөр хүйтэн элсэн дээр суугаад л шээс нь хаагдчих тохиолдол бий. Мөн архи дарс хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Хэт хүйтэн буюу мөстэй ус, ундаа түрүү булчирхайд сөргөөр нөлөөлж, цочроодог. Нэмж зөвлөхөд хэт халуун хоол, цай хүний эрүүл мэндэд муу. Хэт хүйтэн хоол хүний биед зохисгүй. Тиймээс бүлээн хоол, цай, ундаа ус хэрэглэж дадвал сайн.
2023 он.
| З.Цэгмэд: Эрэгтэй хүн өөртөө маш их хайртай байх хэрэгтэй | ||
| Үзсэн: 7073 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна."Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.09.02/
Нийгэм 2026-09-02 20:01“Монголын мэдээ” тойм тайлбар /2026.09.02/
Нийгэм 2026-09-02 18:00Тайланд улсад зорчих Монгол Улсын иргэдийн анхаа..
Улс төр 2026-09-02 17:26Бүс нутгийн дээд хэмжээний уулзалт, сургалт амжи..
Нийгэм 2026-09-02 17:1330 хүүхдэд олон улсын мэргэжилтнүүдтэй хамтарсан..
Эрүүл мэнд 2026-09-02 16:47Донтох эмгэгтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээг..
Нийгэм 2026-09-02 16:17УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-нд хуралдана
Улс төр 2026-09-02 15:50Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоо..
Нийгэм 2026-09-02 15:28Ойн хөнөөлт шавжтай агаарын хөлгөөр тэмцэх ажил ..
Нийгэм 2026-09-02 15:26“Ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээнээс х..
Улс төр 2026-09-02 15:19ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 19 хэм дулаан
Байгаль орчин 2026-09-02 15:14Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуу..
Улс төр 2026-09-02 15:13Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна
Байгаль орчин 2026-09-02 15:05Хүүхэд хамгаалагч цагдаа ажиллаж эхэллээ
Нийгэм 2026-09-02 15:04Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага "За бол..
Улс төр 2026-09-02 14:57Хүн худалдаалах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүл..
Нийгэм 2026-09-02 14:28Г. Билгүүн: Нийтийн тээврийн хүртээмжийг сайжру..
Ярилцлага 2026-09-02 14:13СХД-ийн хэмжээнд энэ өвөл 165 түлш борлуулах цэг..
Нийгэм 2026-09-02 14:11Хөдөлгөөнт болон завьт эргүүл үүрэг гүйцэтгэж ба..
Нийгэм 2026-09-02 14:07Налайхын Үйлдвэрлэл, технологийн паркийг түшиглэ..
Нийгэм 2026-09-02 14:04"Гүүр" сургалт, дадлага 2 дахь жилдээ хэрэгжинэ
Улс төр 2026-09-02 14:01Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
Нийгэм 2026-09-02 12:25Орчин солигдох үед хүүхэд уурлах, уйлах, түгших ..
Нийгэм 2026-09-02 12:23Европт хүүхэд, өсвөр үеийнхний бие бялдрын хөгжи..
Дэлхийд 2026-09-02 12:14ЕБС-ууд сургалттай холбоотой сошиал чат, хуудас ..
Нийгэм 2026-09-02 12:12Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээ..
Нийгэм 2026-09-02 11:53Туул голын дагуу гол, усны ослын эрсдэлтэй 20 ба..
Нийгэм 2026-09-02 11:34“Худалдаа, хөрөнгө оруулалт ба зохистой хөдөлмөр..
Улс төр 2026-09-02 11:15Нийслэлийн хүүхдийн 156 дугаар цэцэрлэгт 505 хүү..
Нийгэм 2026-09-02 11:13Европын холбоо "ChatGPT"-г хайлтын системийн анг..
Дэлхийд 2026-09-02 11:10“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талб..
Нийгэм 2026-09-02 11:0111 цагийн мэдээ /2026.09.02/
Нийгэм 2026-09-02 11:00Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуул..
Улс төр 2026-09-02 10:57Америкийн жүжигчин Жорж Клуни “Алтан арслан” шаг..
Шар мэдээ 2026-09-02 10:50NASA орчлон ертөнцийг судлах шинэ сансрын дуранг..
Дэлхийд 2026-09-02 10:30Украины дайн эхэлснээс хойш ОХУ-ын Сангийн сайд ..
Дэлхийд 2026-09-02 10:25Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пу..
Улс төр 2026-09-02 10:20Норвегийн хаан Хокон VIII тангараг өргөлөө
Дэлхийд 2026-09-02 10:19Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигд..
Нийгэм 2026-09-02 10:17Дэлхий даяар дайн мөргөлдөөний улмаас 85 сая хүү..
Дэлхийд 2026-09-02 10:17Оскарын алтан баримлыг хүссэн үнээрээ зарж болдо..
Таны амралтанд 2026-09-02 10:13АҮЭБЯ: Энэ сард холбогдох эх үүсвэрүүдээс шатаху..
Нийгэм 2026-09-02 10:12Ж.Эрдэнэжаргал: 20 хүүхэд хичээллэх танхимд 40 с..
Нийгэм 2026-09-02 10:01АНУ, Ираны хоорондын цэргийн мөргөлдөөн дахин ши..
Дэлхийд 2026-09-02 09:57Их сургуулиуд сургалтын төлбөрөө 7-20 хувиар нэм..
Нийгэм 2026-09-02 09:56Хүний эрхийн үндэсний комисс Хөвсгөл аймагт ажил..
Улс төр 2026-09-02 09:38Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуу..
Улс төр 2026-09-02 09:29Завхан аймгийн Алдархаан суманд газар хөдөллөө
Нийгэм 2026-09-02 09:19Улсын заан Д.Анар дэлхийн нүүдэлчдийн VI наадмын..
Cпорт 2026-09-02 09:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Дэлхийн нүүдэлчдийн VI н..
Улс төр 2026-09-02 07:26У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аа..
Улс төр 2026-09-02 07:22Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын гишүүн орнуудын Т..
Улс төр 2026-09-02 07:19УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх..
Нийгэм 2026-09-02 07:15Өнөөдөр тэгш дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл..
Нийгэм 2026-09-02 07:08ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
Байгаль орчин 2026-09-02 06:10Монгол Улсын Төрийн дуулал
Энтертайнмент 2026-09-02 05:56"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.09.01/
Нийгэм 2026-09-01 19:59Стратегийн улаанбуудайг ангиллаас шалтгаалж тонн..
Улс төр 2026-09-01 17:37Шадар сайд Н.Номтойбаяр БНКизУ-ын Сайд нарын Тан..
Улс төр 2026-09-01 17:20Ozon цахим худалдааны платформ Монголын хэрэглэг..
Нийгэм 2026-09-01 16:16Хулгайлах, залилах төрлийн гэмт хэрэг үйлддэг ба..
Нийгэм 2026-09-01 15:57Есдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв
Байгаль орчин 2026-09-01 15:18Мөрдөн шалгах ажиллагаанд 1051 хэрэг шалгагдаж б..
Нийгэм 2026-09-01 15:11Хаяж үрэгдүүлсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ..
Нийгэм 2026-09-01 15:09БНСУ-тай тусгай хамгаалалттай газрын хамтын ажил..
Улс төр 2026-09-01 14:44ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан
Байгаль орчин 2026-09-01 14:39Хөгжил сургуулийн дэргэд “Мэдээллийн технологийн..
Нийгэм 2026-09-01 14:33"Мянган морьтон" аялал жуулчлалын арга хэмжээ ес..
Энтертайнмент 2026-09-01 14:19Э.Батшугар: Гемофилийн эсрэг эмийн хангамж дахин..
Эрүүл мэнд 2026-09-01 13:10Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуу..
Улс төр 2026-09-01 13:06Нийслэлийн ерөнхий боловсролын 57 дугаар сургуул..
Нийгэм 2026-09-01 12:35Гачууртад 1962 онд байгуулсан 85 дугаар сургуули..
Нийгэм 2026-09-01 12:17Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
Танин мэдэхүй 2026-09-01 12:07Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн..
Улс төр 2026-09-01 11:37Эх орныхоо хөрс, цаг уурын нөхцөлд тохирсон багл..
Нийгэм 2026-09-01 11:3111 цагийн мэдээ /2026.09.01/
Нийгэм 2026-09-01 11:122026-2027 оны хичээлийн жилд нийслэлд 1 дүгээр а..
Нийгэм 2026-09-01 10:57Гэмт бүлэглэлтэй тэмцэх хүчин ажиллагаанд цэргий..
Нийгэм 2026-09-01 10:52Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон у..
Улс төр 2026-09-01 10:45Хиймэл оюуны хүртээмж улс орнуудын хөгжлийн ялга..
Технологи 2026-09-01 10:29Е-баримт олгодоггүй иргэнийг 150 мянга, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно
Нийгэм 2018-04-03 11:18Автобусны тасалбар онлайнаар захиалах амархан боллоо
Нийгэм 2017-10-30 14:46Э.Пүрэвжаргал: "Бүтэн амьдрал" киноны Цэнгэлмаагийн дүрд тоглосноос хойш маш их сөрөг ме..
Энтертайнмент 2020-02-27 17:16Ebarimt.mn цахим хуудсанд НӨАТ-ын баримтыг хэрхэн бүртгүүлэх вэ
Нийгэм 2016-01-13 13:13Монгол залуусын хийсэн бичлэг хууль зөрчсөн үү
Шар мэдээ 2014-04-03 09:39Г.Оюунтунгалаг: Европчууд гял цал хэрэглээнээс татгалзах болсон
Зохиогчийн булан 2018-02-05 11:10Хонины салбант сархинаг нойр булчирхайг эмчилдэг
Эрүүл мэнд 2016-01-13 14:29Анастасия Цэдэнбал: Миний эмээ амьдралынхаа туршид өвөөгийн баруун гар, найдвартай түшиг..
Зохиогчийн булан 2020-02-05 09:57МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн оролцогч захиалгаа дийлэхээ больжээ
Нийгэм 2016-11-19 13:50"Талх чихэр" компани бүтээгдэхүүндээ транс тос хийхээ больсон
Нийгэм 2016-11-14 11:44Улсын аварга малчин, “Алтан төл”-ийн эзэн Г.Бундагынд зочиллоо
Зохиогчийн булан 2019-03-29 14:19М.Чагнаадорж: Нэг хун нь биднийг хүлээж байгаад "Баярлалаа" гэж хэлчихээд явж байгаа мэт..
Энтертайнмент 2017-07-01 11:56Дархан аварга Б.Бат-Эрдэнийн охин Бурмаа: Би аавынхаа малгайг үнэрлэх дуртай
Үндэсний спорт 2020-03-07 08:47Жирэмсэн эсэхийг тогтоох арга
Эрүүл мэнд 2015-05-11 10:53Г.Отгонцэцэг: Ээжийг өвдөхөд нэг өдөр гагнуур хийгээд авсан цалин 800 мянган төгрөгөө өг..
Ярилцлага 2020-08-18 15:18Гэрээсээ гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Нийгэм 2020-02-25 15:08Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү Х.Хасуй: Тэр шөнө өвөө бид хоёр бараг унта..
Энтертайнмент 2019-11-12 14:38Д.Цэрэнтогтох: Намайг энэ жилийн наадамд барилдуулахгүй юм бол бусдыг нь ч ижилхэн хас л..
Бөх 2021-03-03 14:28Цагаан сар тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд тавьж, шийдвэр гаргуулна
Нийгэм 2020-02-10 17:47ЗГ: Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулав
Нийгэм 2021-06-01 15:19Монгол Улсын Төрийн дуулал
2026-09-07 18:30ITEC хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагдаад байна
2026-09-02 13:31Нутаг буцаагүй хун...
2026-09-02 13:26Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээх хэрэгтэй юу
2026-09-02 13:19Дархан-Уул аймаг 250 айлын газар эзэмших хүсэлтийг 8 дугаар сарын 14..
2026-09-02 11:43Хиймэл оюуны хүртээмж улс орнуудын хөгжлийн ялгааг улам ихэсгэх ханд..
2026-09-01 20:20Усан доорх соёлын өвийн судалгааг эхлүүллээ
2026-09-01 20:20Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ
2026-09-01 05:55Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам.долларын ашигтай..
2026-08-31 13:07Багахангай-Хөшигийн хөндий, эмээлт чиглэлийн төмөр замаар анхны аж а..
2026-08-31 11:55“Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүди..
2026-08-30 21:37Цахилгаан машины хэрэглээг дэмжиж байгаа ч цэнэглэх цэг хүртээмжгүй ..
2026-08-30 21:34Дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэхэд 18 тэрбум ам.доллар санхүүгийн дэ..
2026-08-30 21:29"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр /2026.08.29/
2026-08-30 17:04ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан
2026-08-30 13:12Монгол Улсын Ерөнхийлөгч болон COP17-ын хүндэт зочид “Тэрбум мод” үн..
2026-08-30 11:09Нутаг буцаагүй хун...
2026-08-28 13:13“Кино дэлгэц” теле сэтгүүл /2018.07.01/
2026-08-28 00:24Б.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, эргүүлэн ашиг..
2026-08-27 15:50МҮОНРТ үндэсний эрх ашгийг дээдэлж олон нийтэд үйлчилнэ
2026-08-26 19:54Хурд агентлаг
“Алтан төлийн эзэн”-д нэр дэвшигчдийн материалыг хоёрдугаар сарын 1 хүртэл авна
ITEC хөтөлбөрт 3500 гаруй монгол хүн хамрагдаад байна
Дэлхийн Энх тайвны өдрийг тэмдэглэлээ
НИЙТЛЭЛЧИД
Билгийн нүдээ гэж...
"Хааны гүнж” Лиза Мария Пресли
Нутаг буцаагүй хун...
Хөтөлбөр
Бидэнтэй нэгдээрэй