ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн олгох нөхцөлийн зөрүүтэй байдалд хийсэн үнэлгээний дүн болон уналт таталтын эмийн нөөцийн өнөөгийн байдлын талаар асуудлыг хэлэлцлээ.
Эмийн бүртгэлийн цахим “Лайсмед” программд орсон 172 эмийн олгох нөхцлийн мэдээлэл, улсын бүртгэлийн дугаар, үйлдвэрлэгчээс ирүүлсэн хэрэглэх заавар дахь олгох нөхцлийн мэдээллийн зөрүүтэй байдлын талаар нийт 61 байгууллагаас тодруулгыг авч, хийсэн дүн шинжилгээг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас танилцууллаа.
Хүний эмийн зөвлөл ирэх 7 хоногт дахин хуралдаж, эмийн олгох нөхцөлийн талаар засварыг оруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэхээр болов.
Хүний эмийн зөвлөлийн хурал боллоо | ||
Үзсэн: 654 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.