Их Британийн инженерингийн компани Dyson Токиод зохион байгуулсан арга хэмжээний үеэр анхныхаа робот тоос сорогчийг танилцууллаа. "Dyson 360 Eye" хэмээх тус тоос сорогчийг "Hoover", "iRobot", "Samsung", "Neato" болон "Vileda" зэрэг өрсөлдөгчид нь хүлээж байна. Гэхдээ Dyson компанийнхны мэдээлснээр тоос сорогчийн соролтын хүч илүү бөгөөд "онцгой" камерын системийнхээ тусламжтайгаар бохирдлыг илүү сайн илрүүлдэг ажээ. BBC-ийн мэдээлснээр энэхүү бүтээгдэхүүнийг Японд 2015 оны нэгдүгээр улиралд, бусад орнуудад оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Dyson робот тоос сорогчоо танилцууллаа | ||
Үзсэн: 2760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.