Шууд Chart

Хүчтэй бороо үргэжлэн орж байна

2013-07-30 11:54:00

Өвөр Монголын өөртөө засах орны нутгаар сүүлийн хэдэн өдрийн туршид хүчтэй аадар бороо орсоор байна. Олон хоног үргэлжлэн орж буй борооны улмаас Өвөрмонголд  үер усны гамшиг нүүрлэж, хөрсний нуралт үүсэх  аюул нүүрлээд байгаа бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд  Генхе хотод 117 мм хур тунадас оржээ.

Одоогийн байдлаар Генхе хот бүхэлдээ усанд автаж, хаа сайгүй үерийн гамшиг нүүрлэсэн байдалтай байна. Тус хотын 9,600 гаруй иргэнийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. 
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүчтэй бороо үргэжлэн орж байна  
Үзсэн: 1414 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй