Шууд Chart

Lumia-ийн хувьсал

2014-09-05 13:11:46

Microsoft-ийн Lumia ухаалаг гар утаснуудад гэрэл багатай орчинд авсан зурагны чанарыг сайжруулах шинэ функцийг суулгаж байна. Тодруулбал, Lumia-аар зураг авахад автоматаар хоёр зураг дараалан дарагдах бөгөөд нэг нь flash гэрэлтэй, нөгөөх нь гэрэлгүйгээр авагдах аж. Улмаар энэхүү функцийн тусламжтайгаар хоёр зургийг нийлүүлж, хэрэглэгч хүссэн тохиргоогоо хийх боломжтой юм байна. Microsoft-ийнхны зүгээс Lumia загварын гар утсаар авсан гэрэл зургийн чанар Apple, Samsung-ийн утаснуудынхаас хавьгүй илүү гэж Берлинд болсон технологийн шоуны үеэр мэдэгджээ. Гэхдээ IDC байгууллагын тооцоогоор энэ оны II улиралд дэлхийн зах зээлд нийлүүлэгдсэн нийт ухаалаг гар утасны ердөө 2.5 хувь нь Windows Phone үйлдлийн системтэй утсууд байсан аж.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Lumia-ийн хувьсал  
Үзсэн: 1842 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй