![](/uploads/201409/news/thumb/c52866603387a9ee3b9f3d9776d3c406_x3.jpg)
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 1.7 хувь, өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.9 хувиар буурсан байна. Тодруулбал, өмнөх сарынхаас дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувь, дээд зэргийн савласан гурилын үнэ 0.2 хувиар өсч бусад гурилын үнэ өөрчлөлтгүй гарчээ.
Мөн цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувиар өссөн бол өмнөх долоо хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй, элсэн чихрийн үнэ өмнөх сар болон долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Түүнчлэн төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 7.1 хувь, манжингийн үнэ 18.7 хувь, луувангийн үнэ 27.3 хувь, сонгины үнэ 5.4 хувь, байцааны үнэ 13.1 хувиар буурсан байна. Өмнөх долоо хоногоос төмсний үнэ 7.1 хувь, манжингийн үнэ 8.8 хувь, луувангийн үнэ 17.3 хувь, сонгины үнэ 5.4 хувь, байцааны үнэ 12.3 хувиар буурчээ.
Хүнсний гол нэрийн барааны үнэ 0.9 хувиар буурчээ | ||
Үзсэн: 2075 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.