Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, үхрийн ястай махны үнэ 0.5 хувь, үхрийн цул махны үнэ 1.5 хувь, адууны махны үнэ 3.9 хувь, ямааны махны үнэ 2.1 хувиар буурсан байна.
Өмнөх долоо хоногийнхтой харьцуулбал үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.1 хувиар өсч, бусад махны үнэ өөрчлөлтгүй байна. Тодруулбал, 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6515 төгрөг, үхрийн /ястай/ мах 7550 төгрөг, үхрийн цул мах 8690 төгрөг, адууны мах 5475 төгрөг, ямааны мах 5590 төгрөгийн үнэтэй байна.
Ямааны махны үнэ 2.1 хувиар буурчээ | ||
Үзсэн: 1901 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.