2014 оны 1 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт 17-31 насны гурван хүнийг буудаж хороосон онц ноцтой хэрэг гарсан билээ.
Уг хэргийг Улаан-Уул сумын харьяат О.Энхбат гэгч 21 настай залуу үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд О.Энхбат нь уг хэргийг үйлдэхдээ ашигласан Дробинк маркийн хоёр амтай шувуу агнах зориулалттай бууг иргэн Ү-гийн гэрээс бусдыг алах зорилгоор бусдыг алах зорилгоор хэрэг үйлдэхээс хоёр хоногийн өмнө бусадтай бүлэглэн хулгайлсан байна. Мөн уг хэрэгт яллагдагчаар татагдсан О.Энхбат нь хэрэг гарахаас өмнө буюу 2013 оны 11 дүгээр сард хохирогч Н-ийг эхнэртэйгээ хардлаа гэж маргалдан Чех Карбин маркийн буугаар гурван удаа хий буудаж айлган танхайрч байжээ.
Буудуулж нас барсан хохирогчдын хувьд 17-31 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй хүн байсан. О.Энхбатын бусдын эд хөрөнгийг хулгайлсан, зэвсэг хэрэглэн танхайрсан, гурван хүнийг санаатай алсан үйлдэлд нь орлогч прокурор Ч.Бямбажаргал 2014.08.29-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.3, 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.6, 91.2.12, 91.2.13, 91.2.15, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж харьяалах шүүхэд шилжүүлсэн байна.
Онц хүнд гэмт хэргийг шүүхэд шилжүүллээ | ||
Үзсэн: 1947 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.