Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Насан туршийн боловсролын төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо

2024-11-07 15:39:46
Error loading player: No playable sources found

Насан туршийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор барилга угсралтын ажлууд хийж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороодын нутаг дэвсгэрт насан туршийн боловсролын тогтолцоог бүрдүүлэх, боловсролын чанар, хүртээмж, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Насан туршийн боловсролын төвийн барилгын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Тус барилга нь тэнхлэгээрээ 15м x18м хэмжээтэй бөгөөд сургалтын өрөө, мэргэжилтнүүдийн өрөө, амралтын өрөө, номын сан, хурлын өрөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө, энгийн ариун цэврийн өрөө, авто зогсоол болон бусад өрөө тасалгаанууд байхаар төлөвлөн гүйцэтгэсэн зоорьтой 3 давхар барилга юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Ситиланд марк” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.


Насан туршийн боловсролын төвийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй