Шууд Chart

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ой тохиолоо

2014-09-08 08:52:51

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ойн хүрээнд “Өнгөрсөн ба өнөө үе” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 6-нд Өвөрхангай аймгийн Хархоринд боллоо. 

Хуралдаанд ХБНГУ, Япон улсын Элчин сайдын яамны төлөөлөл, манай улсын академич, эрдэмтэд оролцон судалгаа шинжилгээ, бүтээлүүдээр илтгэл өрнүүлэн хэлэлцсэн юм.

Дэлхийн өв-Орхоны хөндий нь түүхийн арвин баялаг дурсгалтай төдийгүй байгалийн өвөрмөц сайхан тогтоц, нүүдлийн соёл иргэншлийн цөм, археологи антропологийн дурсгал ихтэй өлгий нутаг билээ.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын 10 жилийн ой тохиолоо  
Үзсэн: 1119 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй