Улаанбаатар хотод БНСУ-ын нэгэн их сургууль салбараа нээнэ гэж сонслоо. Хаана ямар сургууль нээгдэх гэж байгаа талаар мэдээлэл өгнө үү.
Баянгол дүүргийн иргэн С.Туяа
БНСУ-ын Ёжү их сургууль Улаанбаатар хотод салбараа нээх болжээ. Улаанбаатар хотын захиргаа, БНСУ-ын Ёжү их сургуулийн хамтын төвөөс гуравдугаар сарын 1-нд салбарынхаа нээлтийг хийнэ. 1993 онд байгуулагдсан уг сургууль оюутнууддаа боловсрол олгоод зогсохгүй, ажлын байраар хангадгаараа онцлогтой. Глобал удирдах чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой Ёжү сургуулийн уриа нь YIT DREAM VISION 2012 гэнэ. Тус сургуулийн салбар Узбекистан, Хятад улсуудад байдаг аж. Одоогоор Улаанбаатарын Ёжү их сургууль оюутан залуусаа бүртгэж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 9114-4279 утсаар лавлана уу.
БНСУ-ын Ёжү их сургууль салбараа нээнэ | ||
Үзсэн: 1605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.