![](/uploads/201307/news/thumb/34c4cbc410c4ac953460a3d2eb42eb7b_x3.jpg)
Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн байна. Тус хуралдаанаар ирэх сарын 5-нд болох бага хурлын хэлэлцэх асуудлын төслийг боловсруулах юм.
Мөн удирдах зөвлөлийн хуралтай зэрэгцэн Бага хурлын асуудлаар "Шинэчлэлийн хороо" хуралдаж байгаа аж. Шинэчлэлийн хорооны гишүүдээс “МАН-ын Бага хурлаар Их хурлыг товлохоос гадна Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн дүн, УИХ-ын есөн гишүүний тайланг хэлэлцэж дүгнэх ёстой” гэх байр суурийг илэрхийлж байна.
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж байна | ||
Үзсэн: 1217 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.