Шууд Chart

Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум энэ сард болно

2014-09-08 09:49:31

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл дор “Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум”-ыг  энэ сарын 7-8-нд Монгол -Японы төвд зохион байгуулна.

 

Монгол Улс, Япон улсын хооронд соёлын харилцаа тогтсоосны 40 жилийн ойн баярыг тохиолдуулан АШУҮИС, Японы Анагаах Ухаан, Нүүр Ам Судлалын Холбоотой хамтран уг форумыг зохиож байгаа юм.
 
Форумаар хоёр улсын найрсаг харилцааг анагаах ухааны салбарт түлхүү хөгжүүлэх, манай улсын анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилт агуулжээ.
 
Тус форумд Япон улсын олон улсад нэр хүндтэй, анагаах ухааны салбарын тэргүүний 20 их сургуулийн төлөөлөгч болон өндөр технологи нэвтрүүлсэн орчин үеийн эмнэлгийн цогцолборын захирлууд урилгаар оролцоно.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монгол-Японы хамтарсан анагаах ухааны форум энэ сард болно  
Үзсэн: 1482 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй