Монголчуудын өмнө тулгамдаад байгаа нэн чухал асуудал нь элэгний хавдар, элэгний өвчлөл юм. Нас баралтын тэргүүлэх шалтгаанд ч элэгний өвчлөл нөлөөлж байна.
Сүүлийн үеийн судалгаагаар монголчуудын 15 хүртэлх хувь нь С вирустэй гэж оношлогджээ. Энэ тоо нь монголчуудыг элэгний өвчлөлөөр дэлхийд дээгүүрт ороход хүргээд буй юм. Тиймээс "Эрүүл элэг" Үндэсний хөтөлбөрийг Монгол орон даяар зохион байгуулахаар болжээ.
"Оном сан" ТББ-аас зохион байгуулж буй Монгол орон даяар явагдах “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр 11.00 цагт MN мэдээллийн төвд болох юм.
Хуралд “Оном сан”-гийн удирдлагууд болон АШУИС-ын Халдвартын тэнхимийн багш, АУ-ны доктор, профессор Я.Дагвадорж, АУ-ны докторант Д. Бэхболд нар оролцож мэдээлэл өгнө.
”Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг танилцуулна | ||
Үзсэн: 2330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.