Шууд Chart

Хонконгийн экспертүүдийг урьж, туршлага судална

2024-11-18 15:30:22

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Санхүүгийн асуудал эрхэлсэн Нарийн бичгийн дарга бөгөөд Шадар сайд Пол Чэнтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бодлогын томоохон зорилтууд болох Үндэсний баялгийн сан, Орон сууцжуулалтын үндэсний хорооны бодлого, төлөвлөлтөө танилцууллаа.
 
Цаашид Монгол Улсын нийгмийн хамгааллын тогтолцоо, тэтгэврийн реформ, Хуримтлалын сангийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжилтнүүдээ солилцох, хөрөнгийн удирдлагын экспертүүдийг Монгол Улсдаа урьж ажиллуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
 
Үндэсний баялгийн сан болон Хуримтлалын сан нь улс орны нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, дундаж давхаргыг нэмэгдүүлэх, эдийн засгийг сайжруулах чухал үүрэгтэйг Пол Чан онцоллоо гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 
 
 

Хонконгийн экспертүүдийг урьж, туршлага судална  
Үзсэн: 318 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй