1921 оны 11 дүгээр сарын 19-нд Судар бичгийн хүрээлэнг байгуулж, дэргэд нь номын сан байгуулах шийдвэр гаргажээ.
Тус хүрээлэнгийн анхны гишүүд болох С.Жамьян, Ж.Цэвээн, бичээч Ч.Бат-Очир, Д.Дашням нар хувийн номоо нийлүүлэн тус номын сангийн суурийг тавилцаж байсан юм.
1924 онд VIII Богд Жавзандамба таалал төгсөж, түүний номын санд хадгалагдаж байсан монгол, төвөд, манж, хятад зэрэг хэлээрх олон мянган ном судрыг тус хүрээлэнгийн номын санд шилжүүлж байв гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс мэдээллээ.
1921 оны энэ өдөр Судар бичгийн хүрээлэнг байгуулжээ | ||
Үзсэн: 839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.