Шууд Chart

“Өгөөмөр Уул” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа

2014-09-08 12:10:26

“Компанийн тухай хууль”-ийн 83.1 дэх заалт, Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 271 тоот тогтоол, “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Дүрмийн 8.10.11 дэх заалт8  Монголын хөрөнгийн биржийн “Бүртгэлийн журам”-ын 23.6, 23.9 дэх заалт, “Өгөөмөр Уул” ХК-ийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 018/14 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн бүртгэлийн шалгалтын тайлан,2014 оны есдүгээр сарын 4-ний өдрийн Захирлын зөвлөлийн хурлын саналыг үндэслэн “Өгөөмөр Уул” компанийн гаргасан 57,835 ширхэг хувьцааг  “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 138 тоот тушаалаар үнэт цаасны бүртгэлээс хассан байна.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Өгөөмөр Уул” ХК-ийн үнэт цаасыг бүртгэлээс хаслаа  
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй