Шууд Chart

Хангалттай унтаж амрахгүй бол хүний тархи агших уу?

2014-09-08 13:05:26

Ажлын хэт ачаалал, стресс, өвчин зовиур гэх мэт шалтгаанаар хангалттай нойр авч чадахгүй байх нь таны тархины хэмжээнд нөлөөлөх болов уу. Нөлөөлөх боломжтой гэдгийг "Neurology" сэтгүүлд хэвлэгдсэн судалгааны дүн харуулж байна. Европын эрдэмтэд 20-84 насны 147 хүнийг хамруулан судалгаа явуулжээ. Тэд оролцогчдыг 3.5 жилийн зайтайгаар хоёр удаа соронзон резонанс томограф аппаратад оруулж, нойргүйдэл гэх мэт нойртой холбоотой асуудлууд тархинд нөлөөлдөг эсэхийг судалсан байна.

Үүний дүнд нойргүйдлийн асуудалтай оролцогчдын тархины хэмжээ хэвийн оролцогчдынхыг бодвол илүү хурдан буурч байгааг тогтоожээ. Энэ нь ялангуяа 60-аас дээш настай оролцогчдод илүүтэй ажиглагдсан байна. Нойрны ач холбогдол, тэр дундаа нойргүйдэл тархинд хэрхэн нөлөөлж болохыг харуулсан маш олон судалгааг эрдэмтэд хийсэн байдаг. Нойр муутай байх нь ой санамж муудахад хүргээд зогсохгүй Альцхаймерын өвчин болон тархины бусад өвчин эмгэг үүсэхэд нөлөөлдөг нь нэгэнт батлагджээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Хангалттай унтаж амрахгүй бол хүний тархи агших уу?  
Үзсэн: 3207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй