Шууд Chart

Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ

2014-09-08 13:14:21

Нийслэлийн Засаг даргын захирамжаар төмөр замын урдуурх хэвтээ тэнхлэгийн гол гудамж замын зүүн хэсгийн үргэлжлэл 6.0 км авто зам /Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүрэх/ барилгын ажлын зураг төсөлд тусгагдаагүй “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн эзэмшлийн 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын хоёр ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөхөд шаардлагатай байгаа 81 765 900 төгрөгийн хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг үүрэг болголоо. Цахилгаан дамжуулах агаарын шугамын хоёр ширхэг бетон тулгуурыг төмөр анкер тулгуураар сольж өндөрлөх ажлын гүйцэтгэл, үр дүнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газрын даргад даалгалаа.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Цахилгаан дамжуулах агаарын шугам засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ  
Үзсэн: 2005 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй