![](/uploads/201409/news/thumb/67d69122d1a51e0ec4f7710bfce21791_x3.jpg)
Буудлагын спортын 51 дэх удаагийн ДАШТ өнгөрсөн бямба гарагт Испанийн Гранада хотод эхэлсэн. Тэмцээний үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүдийн сонгууль болж буудлагын тогтсон амжилттай 13 тамирчин нэр дэвшсэний нэг нь О.Гүндэгмаа байлаа.
Хэрэв О.Гүндэгмаа уг сонгуульд шалгаран үлдвэл Олон улсын буудлагын холбооны удирдах зөвлөлд манай улсаас ажиллах анхны төлөөлөгч болно.
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг буудлагын спортын ДАШТ-нд 100 гаруй орны 2027 тамирчин 55 төрөлд өрсөлдөж байгаа юм. Энэ сарын 20¬-ныг дуустал үргэлжлэх тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү тэргүүтэй 15 тамирчин цэц мэр¬гэнээ сорьж байгаа аж.
О.Гүндэгмаа Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн гишүүнд нэр дэвшив | ||
Үзсэн: 1912 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.