Чөлөөт бөхийн ДАШТ-тэй зэрэгцэн Узбек улсын Ташкент хотод Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/-гийн зөвлөлийг сонгох ээлжит их хурал болж байна. Тус холбооны удирдах байгууллага болох Товчооны гишүүдийн сонгуульд МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж өрсөлдсөн ч сонгогдох хэмжээний санал цуглуулж чадсангүй.
Товчооны долоон гишүүний суудалд 20 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд сонгуульд 124 хүн санал өгөх эрхтэйгээр оролцож нэг хүн долоон хүний төлөө “гар өргөв”. Нууц санал хураалтаар Ахрол Рузиев /Узбек/, Марина Де Буссоло Пелликоне /Итали, эмэгтэй/, Михаил Мамиашвили /ОХУ/, Педро Гама Фильо /Бразил/, Цено Ценов /Болгар/ Карл-Мартин Дитман /ХБНГУ/, Хидеаки Томияма /Япон/ нар Товчооны гишүүнээр сонгогдлоо.
Мөн сонгуулиар хуучин ажиллаж байсан Марина Де Буссоло Пелликоне, Михаил Мамиашвили нар Товчооны гишүүнээр улиран сонсогдсоноор дэд ерөнхийлөгчийн албан тушаалаа үргэлжлүүлэн хаахаар болжээ.
Энэ удаагийн их хурлаар ФИЛА-гийн нэрийг өөрчилж, “United World Wrestling” /UWW/ буюу “Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо” гэж нэрлэхээр тогтжээ.
Асашёорюү ФИЛА-гийн гишүүний төлөө өрсөлдөв | ||
Үзсэн: 2451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.