Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн өмнөд бүсийн нийгмийн бодлогын зөвлөх Андреа Росситой уулзлаа.
Тэрбээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо болон Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан "Нийгмийн бодлого, хамгаалал-хүүхэд" зөвлөлдөх уулзалтад “Монгол Улсад хүүхдүүдийн нийгмийн оролцоо ба амьжиргааг дэмжих нь: Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, зөвлөмж”-ийг танилцуулсан юм.
Манай улсын нийт хүн ам 3.5 сая байгаагийн 37.1 хувь буюу 1.2 сая хүүхэд байна.
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгддэг.
Хэдийгээр хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, энэ оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн ч хууль батлах нэг хэрэг. Эргээд хөрсөн дээрээ бууж хэрэгжүүлж, нийгмийн бүх орчинд хүүхдийн хамгаалдаг байх хэрэгцээ шаардлага бий. Хүүхэд хамгааллын бодлогоо хэрэгжүүлэх, үндэсний тогтолцоотой болоход НҮБ-ын Хүүхдийн сангаас бодлогын зөвлөмж авна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
НҮБ-ын Хүүхдийн сангаас бодлогын зөвлөмж авна | ||
Үзсэн: 307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.