Шууд Chart

Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт БНСВУ-тай хамтарч ажиллана

2024-11-22 12:30:53

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Вьетнамын Хүнс, хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Ле Минь Хоан-тай уулзав.

Уулзалтын үеэр Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хоёр орны харилцааны давуу тал, нөөц бололцоонд тулгуурлан бүхий л салбарт хамтын ажиллалааг өргөжүүлэх талаар ярилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт үр бүтээмжтэй ажиллаж, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө талууд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшилтэт технологид суурилсан хамтарсан үйлдвэр байгуулах, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх дээр санал нэгдлээ.

Манай улсаас Вьетнам Улсад мах махан бүтээгдэхүүн нийлүүлэхэд шаардлагатай тээвэр, логистикийн асууддыг шийдвэрлэж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг хамтын ажиллагааны тулгуур багана болгохоор зөвшилцлөө гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 


Хүнс, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт БНСВУ-тай хамтарч ажиллана  
Үзсэн: 337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй