Өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал н.Одмаа "ХӨСҮТ-д өнгөрсөн долоо хоногийн хэмжээнд томуугийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт томуу өвчний улмаас 254 хүн үйлчлүүлж, томуугийн эмчилгээ тусламж авсан. Үүнээс нийт эмчилгээ үйлчилгээ авсан хүмүүсийн 50 хувь нь 2 хүртлэх насны хүүхэд эзэлж байна.
Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 442 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагаас 196 нь томуу, томуу төст өвчний улмаас хандаж үйлчилгээ авсан байна. Хоногт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдлыг тасагт шилжүүлж байна" гэлээ.
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ авч байна | ||
Үзсэн: 608 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.