Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат- Үүл Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Сумнат Гошийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, цаашид хамтран ажиллах, авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцсон юм. Монгол Улсад Энэтхэг Улсаас 200 орчим иргэн оршин суудаг бөгөөд тэдгээр иргэнд нийслэлийн зүгээс шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлж байхыг ноён Сумнат Гош хүслээ. Мөн ойрын хугацаанд Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах хоёр орны гэрээг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлолоо. Харин нийслэлийн Засаг дарга Энэтхэг сургууль байгуулах асуудлыг дэмжиж, хууль эрх зүйн хүрээнд бүх асуудлыг шийдэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Улаанбаатар хотод Энэтхэг сургууль байгуулах санал тавив | ||
Үзсэн: 1650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.