![](/uploads/201307/news/thumb/f3476719ee70defa732689d04a572bd9_x3.jpg)
МҮХАҮТын зүгээс БНХАУ-ын Энхтайвныг хөгжүүлэх сантай хамтран, ажлын байр нэмэгдүүлэх төслийг өнгөрсөн оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ ажлын хүрээнд 16 aймаг, Улаанбаатар хотын алслагдсан хоёр дүүргийн нийт 100 хүнийг хамруулж, талх, нарийн боов, эсгий, эсгий бүтээгдэхүүн боловсруулах, барилга-засварын чиглэлээр мэргэжлийн сургалтад хамруулж, чадамжийн гэрчилгээ олгосон байна.
БНХАУ-ын тал энэ онд уг төслийн хоёр дахь шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэргэжүүлэх санал тавьж, улмаар МҮХАҮТ дээр "Монгол Хятадын найрамдалт мэргэжлийн сургалтын төв"-ийг байгуулсан байна. Сургалтын төвийг нээх үеэр сургалтад хамрагдсан хүмүүсийн хийж урласан бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргасан байна.
Тус төв нь манай улсад мэргэжилтэй ажилчин бэлтгэх үндсэн зорилтынхоо хүрээнд энэ удаад мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарт шаардлагатай байгаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалтаар үйл ажиллагаагаа эхлэж цаашид тодорхой салбаруудад шаардлагатай байгаа мэргэжилтэй ажилчин бэлтгэхэд анхааран ажиллах юм.

"Монгол Хятадын найрамдалт мэргэжлийн сургалтын төв" байгуулагдлаа | ||
Үзсэн: 1398 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.