Шууд Chart

“Шүүх ба олон нийт ” шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа

2014-09-08 15:36:07

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд "Шүүх ба олон нийт" сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлалаа. Уралдааны удирдамжийг дор танилцуулж байна.

1. Зорилго

"Шүүхийн тухай багц хууль" хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойн хүрээнд  шүүхийн шинэчлэлийн хүрээнд өрнөж буй өөрчлөлт шинэтгэлийн үйл явц, шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод нээлттэй, хүртээмжтэй хүргэх ажлыг  хэрэгжүүлэх зорилгоор  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүх ба олон нийт” нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна.
 
 
2. Хамрах хүрээ
Хэвлэл мэдээллийн бүх байгууллагууд уралдаанд оролцох эрхтэй.  Нэг байгууллагаас оролцох сэтгүүлч болон нэг сэтгүүлчээс ирүүлэх бүтээлийн тоонд хязгаар тавихгүй. Түүнчлэн оролцогчдыг зөвхөн мэргэжлийн сэтгүүлчдээр хязгаарлахгүй.
 
 3. Сэдэв:
1. Шүүхийн шинэтгэл
2. Шүүхийн захиргааны төлөвшил   
3. Шүүх ба иргэдийн оролцоо
4. Шүүхийн төсөв
5. Шүүгчийн сонгон шалгаруулалт
6. Шүүгчийн хариуцлага ба ёс зүй
7. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах үйлчилгээ
 
4. Бүтээлийн хэлбэр
 
Шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд бодит үнэн зөв хүргэж, шүүх, шүүхийн захиргааны байгууллагын өөрчлөлт шинэчлэлтийн талаар асуудал дэвшүүлсэн  нийтлэл, нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжлага, сэдэвчилсэн зохиомж, богино хэмжээний шторк гэх зэрэг бүтээл ирүүлж болно.
 
5. Шалгуур
 
Сэтгүүл зүйн мэргэжлийн шалгуур: Мэргэжлийн өндөр түвшний шаардлага хангасан,  баримтад тулгуурласан, судалгаа сайтай, сэтгүүл зүйн тэнцвэрт мэдээллийн зарчмыг чанд баримталсан бүтээл байх
 
 
Сэтгүүл зүйн төрөл зүйл: Асуудал дэвшүүлсэн аналитик тойм,нийтлэл, нэвтрүүлэг
Нийтлэл, нэвтрүүлэг нь аль нэгэн нам, бүлэглэлийн эрх ашгийг хэт баримтлах, хувь хүний нэр төрд халдах зэрэг гажуудлаас ангид байж, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг чанд баримталсан байх.
Уралдаанд оролцох бүтээл заасан хугацаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан байх.
 
6. Шалгаруулах журам
 
 Бүтээлийг дараах үзүүлэлтээр үнэлэн дүгнэнэ.
 • Агуулгын хувьд  өгөгдсөн сэдэв, чиглэлийг тусгасан байдал
 • Асуудал дэвшүүлсэн, үр дүнтэй байдал
 • Хүртээмжийн хүрээ өргөн байх
 • Зохиомжийн шинэлэг тал
 • Үзэгч,уншигчдын таашаалд нийцсэн байдал
 
Шалгаруулах комисст ШЕЗ-ийн гишүүд, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хууль, эрхзүйн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч оролцсон бүрэлдэхүүн байна.
 
7. Хугацаа
 
Материал хүлээн авах: 2014 оны 04-р сарын 15-наас 2014 оны 12-р сарын 01-ны хооронд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийтийн хүртээл болсон бүтээлийг шалгаруулалтад оруулна. Уралдааны материалыг Шүүхийн ерөнхий зөвлөлд биеэр болон zolboo@judcouncil.mnцахим хаягаар хүлээн авна.
Шалгаруулалт: 2014 оны 12-р сарын 20-ны дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан комисс шалгаруулж, шилдэг бүтээлүүдийг нийтэд зарлана.
 
 
8. Шагналын хэмжээ
 
Хэвлэмэл мэдээллийн хэрэгсэл                                              ТВ бүтээл
 / Сонин, сэтгүүл/                                                                         / ТВ/                                                                                                        
I байр      нэг         1.000.000 төг                                                 I     байр нэг   1.200.000 төг
II байр     нэг          700.000 төг                                                   II    байр нэг   800.000 төг
IIIбайр    нэг          500.000 төг                                                    III    байр нэг 500.000 төг
 
Цахим сайтын нийтлэл                                                            Радио нэвтрүүлэг
 
I байр  нэг          1.000.000 төг                                                     I  байр     нэг   1.000.000 төг
II байр нэг          700.000  төг                                                       II байр     нэг    500.000 төг
III байр нэг          500.000 төг                                                       III байр    нэг    300.000 төг
 
Сонирхсон сэтгүүлчид дээрх шалгуурыг хангасан бүтээлээ 2014 оны 12 дүгээр сарын 01-ний  дотор Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 206 тоот өрөөнд  ирүүлнэ.
Телевизийн бүтээлийг DVD эсвэл бусад зөөврийн хэрэгслээр бэлтгэсэн байна.
 
Сонины бүтээлийг хэвлэлд гарсан эх хувиар болон файлаар авчирна. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж, Зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.
 
Уралдаанд оролцогчид бүтээлийн хамт овог нэр, албан байгууллагын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг бүхий мэдээллийг хавсаргасан байна.
 
Холбогдох утас: 98980404, 99105070, 91912312
 
Шүүхийн ерөнхий зөвлөл
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Шүүх ба олон нийт ” шилдэг бүтээлийн уралдаан зарлагдлаа  
Үзсэн: 2342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй