Шууд Chart

ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

2024-11-29 17:07:59

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд 1300 орчим, аймгуудад 300 гаруй ор томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотой нэмэлтээр дэлгэн ажиллуулж байна.

ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Хоногтоо 40-60 хүүхэд үйлчлүүлж байна. Тэдний олонх нь буюу 70-80 хувь нь хэвтэн эмчлүүлж байна.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төвийн тархвар судлаач эмч Ч.Уртнасан "Улсын хэмжээнд томуугийн өвчлөл алаг цоог дэгдэлттэй байна. Томуу, томуу төст өвчин нийт амбулаториор үйлчлүүлэгчийн 7 орчим хувийг эзэлж байна. Өмнөх долоо хоногийн мөн үетэй харьцуулбал 10 хүртэл хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Нийт эмнэлэгт хэвтсэн иргэдийн 28 хувийг амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн иргэд эзэлж байна. Насны хувьд авч үзвэл, өвчтөний 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүний 40-60 хувийг 5 хүртэлх насныхан эзэлж байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал өвчлөлийн тархалт болон хүндрэл нэмэгдсэн. Иргэдийн дунд томуугийн H1N1, SARS-CoV-2, риновирус, аденовирус идэвхжил өндөртэй байна" гэв. 

Нийтэлсэн: О.Ундармаа

ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчнөөр 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй